Солонгосын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагынхан Монголд айлчилна
Санамж бичгийн хүрээнд хамтарсан сургалт, семинар, судалгааны ажил зохион байгуулах, ҮХШХ болон Аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын хэлтсийн ажилтан албан хаагчдын чадавхийг дээшлүүлэхээр богино хугацааны сургалтанд хамруулах зэрэг болно.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага/OECD/ нь дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн бодлогыг дэмжих зорилгоор 1961 онд байгуулагдсан, нийт 34 гишүүн оронтой. Одоогоор манай улс гишүүнээр элсээгүй боловч Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын үйл ажиллагааг талархан дэмждэг, зохион байгуулдаг арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн билээ.
Төв нь 2008 онд Солонгосын Засгийн газар болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын хооронд байгуулсан Харилцан ойлголцох Санамж бичгийн дагуу байгуулагдсан.Сөүл хотноо төвтэй. Сургалт семинар зохион байгуулах замаар Ази-Номхон далайн орнуудын шилдэг туршлагыг гишүүн болон гишүүн бус орнуудад хуваалцах, бодлогын чиг хандлыг тодорхойлох судалгаа явуулах, олон улсын экспертүүдийн сүлжээгээр дамжуулан хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм байна.