Оюутнууд "Нийгмийн ардчилал-оюутны оролцоо” уриан дор хуралдана
2011.02.21

Оюутнууд "Нийгмийн ардчилал-оюутны оролцоо” уриан дор хуралдана

Монгол Ардын Намын үйл ажиллагааны шинэчлэл, нийгмийн өөрчлөлт, оюутан залуучуудын үзэл санааны хөгжилд тулгуурлан Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбоо V ерөнхий чуулганаа 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд “НИЙГМИЙН АРДЧИЛАЛ-ОЮУТНЫ ОРОЛЦОО” уриан дор хуралдуулахаар товлон зарлажээ.oyutnuud

Энэ удаагийн чуулганд МАСОХ-ны Удирдах зөвлөл болон аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбооны 800 төлөөлөгч оролцох гэнэ. Түүнчлэн Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Монгол Ардын Намын удирдлага, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, нийслэл, дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга нар урилгаар оролцох ажээ.

МАСОХ-ны V чуулганаар МАСОХ-ны дүрмийг шинэчлэх батлах, оюутны хөгжлийн хөтөлбөр батлан гаргаж монгол эх орноо хөгжүүлэхэд манлайлан оролцохыг нийт оюутнууддаа уриалах аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.