Ерөнхийлөгчийн орон нутаг дахь томилолт өндөрлөв
2011.02.21

Ерөнхийлөгчийн орон нутаг дахь томилолт өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзалт хийснээр түүний орон нутаг дахь томилолт өндөрлөлөө Энэ удаагийн томилолтоор, 2011 оны 2 дугаар сарын 17-оос 20-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудад ажиллаж, хаваржилтын байдалтай танилцаж, иргэдтэй уулзав.
lambaa_elbegee
Ерөнхийлөгч Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот, Өлзийт сум, Хархорин сум, Баянхонгор аймгийн төв Баянхонгор хот, Эрдэнэцогт сум, Архангай аймгийн төв Цэцэрлэг хот, Хотонт сумдад ажиллаж,  малчин айлуудад зочилж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж боловсрол , шүүхийн  байгууллага,  орон нутгийн шинэ бүтээн байгуулалтууд, хувийн хэвшил, хоршоодын үйл ажиллагаатай танилцаж, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж тэдний саналыг сонсож явлаа.

Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди , Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, ОБЕГ-ын дарга Б.Амгаланбаяр, ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй болон албаны бусад хүмүүс ажиллаж, хаваржилтын байдалтай  танилцаж, иргэдийн асуултад хариулт өгч, орон нутгийн шийдвэрлэх ёстой асуудлуудтай газар дээр нь танилцав.

Ерөнхийлөгч дээрх гурван аймагт ажилласны дагуу хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө чиглэл гарах болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.