Үндэсний аюулгүй байдлын талаар сурталчлав
2011.02.22

Үндэсний аюулгүй байдлын талаар сурталчлав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг Дорноговь аймгийн төрийн албан хаагчдад сурталчлан таниулах сургалт-семинарыг өнгөрөгч өдрүүдэд Сайншанд, Замын-Үүд сумдад зохион байгууллаа.

batsuuri_ya_03_01002

Дорноговь аймагт болсон энэхүү сургалт–семинарт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, холбогдох сумдын Засаг дарга нар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

 

Сургалт-семинарт “Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулгын талаар”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Оршин тогтнохуйн аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал”, “Хүний аюулгүй байдал болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, “Мэдээллийн аюулгүй байдал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулав.

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сурталчлан таниулах үйл ажиллагаа цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болсон гэж сургалт-семинарт оролцогчид дүгнэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.