2011.02.23
Орон нутагт ажилласан эмч нарыг “Эрүүлийг хамгаалахын хүндэт ажилтан” цол тэмдгээр шагналаа
вс, Өмнөговь, Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаад ирсэн эмч сувилагч нарыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээн авч уулзлаа. Уулзалтанд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Баярт, ЗГХА-ЭМГ-ийн орлогч дарга Ц.Хун нар байлцаж, ЭМЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн Л.Батцэцэг, Г.Даваадорж нар зохион байгуулж оролцлоо.
Хөдөө орон нутагт ажилласан эмч нарын хийсэн ажил болон цаашид анхаарвал зохих асуудал, санал хүсэлтээ тусгасан тайлантай сайд танилцсаны дараа зарим эмч мэргэжилтнээс өөр өөрийнх нь ажилласан орон нутагт гарч байгаа зөрчил дутагдлын талаар магадлан асууж, тайлбар авсан юм.Тухайлбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүн эмнэлэг саяхан шинээр ашиглалтанд орсон боловч бохирын шугам ажиллахгүй, хана туурга цав суусан, халаалт муу, жорлон ажиллагаагүй, сумдын эмч нарын мэдлэг мэргэжил хангалтгүйгээс шаардлагагүй алсын дуудлага өгөх, чирэгдүүлэх, өвчтөний онош эмчилгээг оройтуулах хандлага ажиглагдсан байна. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нэг эмчтэй учир ажлын ачаалал ихтэй, амралтгүй ажиллаж байгаа нь өвчтөнд тавих хяналт, тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл болж байгаа болон ходоод гэдэсний дурангийн сайн багажтай боловч бүрэн ашиглалтгүй, гэмтлийн хагалгааны багаж тоног төхөөрөмжийн хангалт муу байгаад анхаарууштай байгаа ажээ. Эдгээр асуудалтай зэрэгцэн ялангуяа сумдын эмч нарын дунд ёс суртахууны доройтол архагшиж ажлын хариуцлага муудаж байгаа талаар Говь-Алтай аймагт ажилласан Шастины клииникийн Эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, клиникийн профессор П. Чулуунцэцэг ярьж, сануулж байв.
Сайд зөрчил доголдолтой байдлыг анхааралдаа авснаа хэлээд ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Н.Бат-Эрдэнэд Чандмань сумын эмнэлгийн барилгыг газар дээр нь шалгалт хийлгэх үүрэг өгөхийг ТЗУГ-ын дарга Б.Баяртад даалгалаа.Гурван сарын хугацаанд нарийн мэргэжлийн эмч нар хөдөөгийн хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай сайн хүргэж, давхардсан тоогоор 330 гаруй хагалгаанд орж, хүнд өвчтөнүүдийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэж, 225 өвчтөнд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийж, 350 өвчтөнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн нийт 30 эмч, сувилагчийг орон нутагт нь мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулж гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлжээ. Хөдөөд төвийн өндөр түвшний эмнэлгүүдээс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч сувилагч нар ирж ажиллан байх хугацаандаа Улаанбаатар явж эмчлүүлэх хэрэгцээ шаардлагатай тулгарсан иргэдийг сэтгэл санааны болон зардал мөнгөний дарамтнаас нь хугасалж, зохих тусламж үйлчилгээг нутаг оронд нь үзүүлж байсанд нийт нутгийн ард олон талархсан байна.Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Өмнөговь аймагт ажилласан ЭНЭШТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Л.Хорлоо, сувилагч Б.Бэрцэцэг, Увс аймагт ажилласан ЭНЭШТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Р.Нуржанар, Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Х.Сувд-Эрдэнэ нарыг “Эрүүлийг хамгаалахын хүндэт ажилтан” цол тэмдгээр шагнаж, нийт эмч нарт ажлын амжилт хүсэн ерөөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.