ДОХ-оос сэргийлэх Үндэсний Хорооны 2011 оны ээлжит хуралдааныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа даргалав
ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн А танхимд 2011 оны 2 дугаар сарын 22 ны өдрийн 17 цагаас ДОХ-оос сэргийлэх Үндэсний Хорооны ээлжит хуралдаан болов. Хурлыг ДОХ-оос сэргийлэх Үндэсний Хорооны даргаар шинээр томилогдсон УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа даргалсан байна. Үндэсний Хорооны 27 гишүүнээс 20 нь хуралд хүрэлцэн ирж, хурлын ирц хангагдсан учир хурлыг эхлүүлж, хэлэлцэх асуудалдаа орсон юм. Үндэсний Хорооны 2010 онд хийсэн ажлын тайланг Ажлын албаны дарга Т.Хадхүү танилцуулж, дараа нь Үндэсний Хорооны гишүүд 2011 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хуралд Үндэсний Хорооны гишүүдээс гадна ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Виват болон НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөр, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн албан тушаалтнууд оролцож санал бодлоо солилцсон байна.
ДОХ-оос сэргийлэх Үндэсний Хорооноос 2011 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний төлөвлөгөөг гишүүдээс гарсан саналыг тусган батлуулах шийдвэрийг энэ удаагийн хурлаас гаргажээ.