Хятад улсын шинэ элчин сайд жуух бичгээ өргөн барилаа
2011.02.23

Хятад улсын шинэ элчин сайд жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ван Сяолунд элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргээд “Монгол Улс, БНХchina_elvАУ-ын харилцааг шинэ зуунд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх хариуцлагатай үед та элчин сайдаар ирлээ. Энэ нь том хувь заяа, бас том хариуцлага. Таны ажиллах хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, уулзалтын давтамж хадаглагдаж, бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжинө гэж итгэж байна" гэж хэллээ.

 

Элчин сайд Ван Сяолун БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн мэндчилгээг дамжуулаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

 

Ван Сяолун нь 1965 онд Хэбэй мужид төрсөн, эдийн засгийн ухааны доктор хүн юм. Тэрээр 1987-1988 онд БНХАУ-ын ГХЯ-ны орчуулгын танхимын ажилтан, 1989-1992 онд  Олон улсын газрын ажилтан атташе, 1992-1995 онд НҮБ дахь Суурин Төлөөлөгчийн газрын атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, 1995-2000 онд ГХЯ-ны Олон улсын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, тасгийн орлогч дарга, тасгийн дарга, 2000-2007 онд Олон улсын газрын зөвлөх, дэд дарга, 2007-2008 онд Хэбэй мужийн Цанжоу хотын дэд дарга, 2008 оноос Бүгд Найрамдах Сингапур Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.