2011.02.24
Түшээд сагсан бөмбөгөөр өрсөлдөх нь
УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд төрийн түшээд спортоор өрсөлдөж алжаалаа тайлах гэнэ. Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүд болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар сагсан бөмгөрөөр өрсөлдөхөөр болжээ. Эрүүл мэндийн яамнаас зарласан "Нийтийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулах уг тэмцээнд улстөрчдөөс гадна урлагийнхан оролцох гэнэ. Төрийн түшээд, урлагийн оддын оролцох сагсан бөмбөгийн тэмцээн ирэх ням гарагт эхлэх аж. Эрх баригчид зөвхөн сагс тоглоод зогсохгүй цаашдаа спортын бусад төрлөөр ч өрсөлдөж УИХ-ын намрын чуулганы алжаалаа тайлах аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.