2011.02.24

“Эх орны хишиг , Эрдэнэс Таван толгой, түүний хувьцаа “ сэдвээр хэлэлцүүлэг болно

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан Иргэний танхим ээлжит хэлэлцүүлгээ “Эх орны хишиг , Эрдэнэс Таван толгой, түүний хувьцаа “ сэдвээр 3-р сарын 1-ний Мягмар гарагт 10 цагт болон 15 цагаас зохион байгуулах гэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг ихээр татаж байгаа учир үдээс өмнө болон үдээс хойш 2 удаа хийх нь зүйтэй гэж үзжээ. Монголчуудын олонхи хөрөнгийн зах зээл, хувьцаа, ногдол ашиг зэрэг асуудлаар мэдлэг мэдээлэл хомс, хэдхэн баячуудын хэрэг мэт hunii_hugjilүздэг, жирийн иргэд янз бүрийн амлалтын цаасанд дөжирч итгэл муутай болсон, итгэл муутай учраас идэвхи багатай байж байгаад эх орныхоо эд баялгаас хүртэх эрхээ эдэлж чадахгүй үлддэг өмнөх өлзий муутай түүхийг давтахгүйн тулд энэ асуудлаар нээлттэй, нухацтай хэлэлцэх ёстой гэж хэлэлцүүлгийг зохион байгуулагчид үзэж байна.

Эрх баригчдын зүгээс тун удахгүй гэж зарлаж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-аас ард иргэд аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлаар холбогдох албаны болон мэргэжлийн хүмүүс ирж мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулж, санал шүүмжлэл өрнүүлэх юм.

Нийт иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг идэвхитэй оролцохыг урьж байгаагийн учир нь Иргэний танхимд нэлээд хариуцлагатай хүмүүсийг энэ хэлэлцүүлэгт урьж оролцуулан иргэдтэйгээ шууд уулзаж ярилцах боломж олгоно

Хан-Уулын Иргэний танхим тус дүүргийн Соёлын төвд байрладаг бөгөөд дүүргийн ИТХ-ын санаачилга, УИХ-ын гишүүн Л.Болдын оролцоо дэмжлэгээр байгуулагдаад удаагүй байгаа юм. Сонирхсон хүмүүс 99798436, 88758436 утсаар болон eusunbulag@yahoo.com электрон шуудангийн хаягаар энэ тухай болон Иргэний танхимаас зохион байгуулах бусад ажлын тухай асууж лавлаж болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.