Нийт экспортод зэсийн эзлэх хувь нэмэгдлээ
2011.02.26

Нийт экспортод зэсийн эзлэх хувь нэмэгдлээ

Монголын эдийн засагт зэсийн үзүүлэх нөлөө нэмэгдэж байна. Энэ сарын 15-ны байдлаар нийт экспортын 39.9 хувийг зэсийн баяжмал эзлэх болсон нь өмнөх сартай харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэ-гээд ч зэсийн баяжмалын үнэ өндөр байна. Тухайлбал Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ энэ сард дунджаар 9966 ам.долларт хүрлээ. Нийт экспортод эзлэх хэмжээгээрээ зэсийн араас нүүрс, төмөр, цайрын хүдэр, баяжмал хоёр, гурав, дөрөвдүгээр байрт ороод байна. Нүүрс нийт экспортын 16.2 хувийг, төмрийн хүдэр 10.6 хувийг, цайрын хүдэр, баяжмалzes_01 найман хувийг эзэлж байна. Ялангуяа нүүрсний экспорт улам нэмэгдэх боллоо. Үүнийг Монголын нүүрсний экспорт 2009 онд долоо орчим сая тонн байсан бол нэг жилийн хугацаанд 18 сая тонн болж нэмэгдсэн нь баталж байна. Харин цайрын ханш өнгөрсөн онд нэг тонн нь дунджаар 2161,3 ам.доллар байсан. Уг ханш нэмэгдэж нэг тонных нь үнэ 2371,5 ам.доллар болж өсөөд байгаа. Иймээс зарим судлаач 2011 онд цайрын зах зээл их хэмжээний илүү-дэлтэй байх төлөвтэй байгаа тул үнэ нь цаашид хямдрах магадлалтай хэмээн үзэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.