Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх үү
2011.02.26

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх үү

Монголын Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх санал гаргаж, НХХ-ийн сайд Т.Гандид хүргүүлсэн. Энэ нь нэг цагийн ажлын хөлс доод тал нь 560, сарынх нь 108 мянга байгааг хоёр дахин нэмэгдүүлж, нэг цаг нь niigem_011285 төгрөг 71 мөнгөөр тогтоож, сард 216 мянган төгрөг болгох санал юм. Саналыг дараах асуудлуудаар үндэслэн гаргажээ. Монгол Улсад нийт 200 мянган ядуу өрх бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 74 хувийнх нь өрхийн тэргүүлэгч ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хөдөлмөрийн үнэлж, амьдралын наад захын баталгааг хангаж чадахгүй байна. Түүнчлэн манай улсын нэг цагт ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ АНУ-аас 18.9 Хятадаас хоёр, Оросоос дөрөв дахин бага байгаа юм. "Үндэсний хорооны хурлыг энэ сард багтаан хийж, гурван талт хэлэлцээрийн биелэлт явцтай танилцсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин тогтоох бэлтгэл ажлын талаар1 хэлэлцэх нь зүйтэй" гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.