Далан барих ажил ирэх сард эхэлнэ
2011.02.25

Далан барих ажил ирэх сард эхэлнэ

Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьж дуусгана хэмээн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Одоогийн байдлаар шинэ төмөр замын геодези, геологийн ажлуудыг эхлүүлээд байгаа аж. Харин төмөр замын далан барих ажлыг ирэх сарын 15-наас эхлүүлэх юм байна. Бүтээн байгуулалтын ажилд 20 орчим компанийг оролцуулахаар сонгон, шалгаруулаад байгаа юм. Компаниудад эхний ээлжинд 80 километр замын ажлыг тэнцүү хуваарилан өгчээ.
tumur-zam
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.