2011.02.28
75 мянган өрх газраа бүртгүүлэх боломжтой болно
Монголын мянганы сорилтын сан, Улсын Бүртгэлийн ерөнхий газартай хамтран Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд АНУ-ын Мянганы сорилтын корпораци 285 сая ам.доллароор санхүүжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь иргэдийн газар өмчлөл болон бүртгэлийн ажил, тэдэнд үзүүлэх үйлчилгээний орчин, техник хэрэгслийн чанар, кадастрын зураг илүү нарийвчлалтай болж, иргэдийн газар өмчлөл, бүртгэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, улмаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад саад болж буй хүндрэлүүдийг багасгахад эергээр нөлөөлөх ихээхэн ач холбогдолтой юм байна. Манай улс уг төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын 75 мянган өрх хашааны газраа өмчлөх эрхээ бүртгүүлж, зах зээлийн харилцаанд орох боломжтой болж байгаагаас гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд аажим нөлөөлж, үүний үр дүнд иргэд үр шимийг нь үзнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.