Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр санал авна
2011.02.28

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр санал авна

УИХ-ын дарга захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

УИХundesen_huuli-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал авах ажлыг 2011 оны гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд олон нийтийн дунд зохион байгуулж эхэлсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар өөрчлөлт оруулах талаар та бүхэн саналаа дараах байдлаар илгээж болох юм. Үүнд “Монгол Улсын Их Хурал, 210646, Улаанбаатар хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай 6, Төрийн байгуулалтын байнгын хороо” гэсэн хаягаар болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв /21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт байрлах/-үүдээр бичгээр, Улсын Их Хурлын www.parliament.mn хуудсанд цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.