ЗТБХБ-ын сайд Х.Баттулга БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ
2011.02.28

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ

БНСУ-ын Газар тээвэр Далайн хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй загас агнуурын яамны урилгаар энэ сарын 24-26-нд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм.Сайд Х.Баттулга 2009 оны нэгдүгээр сард тус улсад айлчлах үеэрээ БНСУ-ын Газар тээвэр Далайн хэргийн яамтай хамтран ажиллах санамж бичbattulga_saidt01игт гарын үсэг зурсан юм. Харин энэ удаагийн айлчлалаар Солонгосын Газар тээвэр Далайн хэргийн сайд Chung Jong Hwan-тай уулзаж, уг санамж бичгийн хэрэгжилт, гарсан үр дүн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Тээврийн аюулгүй байдал, логистик гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллаж тодорхой үр дүн гарсан байна. Тухайлбал, далайн тээврийн чиглэлээр хоёр монгол оюутан тус улсад дээд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа, мэргэжлийн 100 далайчин, 10 инженерийг тус улсад сургаж бэлтгэх эхлэл тавигдаад байна.Дэлгэрэнгүй..

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.