Ирэх сарын 1-нээс гадаадад байгаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдана
2011.03.01

Ирэх сарын 1-нээс гадаадад байгаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдана

Гадаадад байгаа иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд гадаад паспортыг нь үндэслэж бүртгэх юм байна.  Бүртгэлийг Элчин сайдын яамны консулын газраар дамжуулж хийх гэнэ. Гэхдээ монголчууд их амьдардаг орнууд болох Солонгirgeniiburtgel0ос,Чех, Америк зэрэг оронд бүртгэлийн ажилтан очиж хамт хийх ажээ. Бүртгэчихээд тухайн бүртгэлээ энд ирээд тухайн иргэний эх нотлох бичиг баримтуудтай тулгаж шалгана гэнэ. Мөн иргэд УБЕГ-ын сайтад хандаж  бичиг баримтныхаа  лавлагааг авч болох нь . Ямар ч бичиг баримт  шаардахгүй гадаад паспортыг нь үндэслэн бүртгэх юм байна. Албан бус тоогоор 130 мянган иргэн гадаадад ажиллаж ,амьдарч байна гэсэн тоог ГХЯ-наас өгсөн байна. Бүртгэлийг  ирэх сарын 1-нээс зургадугаар сард багтаагаад хийнэ гэж төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.