Нэрийн данс нээлгэх гэж яарах хэрэггүй
“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг төр өмчилж байгаа. Өмчилж байгаа хувьцаанаасаа Төр иргэддээ эзэмшүүлэхээр болж ,бэлтгэл ажлаа хийж байгаа билээ. Иргэд ч эхнээсээ өөрийн нэр дээрх дансаа шалгуулж эхэлжээ. Санхүүгийн Зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбатын мэдээллэж байгаагаар “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг авахын төлөө данс нээлгэх гэж өнөөдөр дугаарлах шаардлагагүй юм байна.Учир нь таны данс автоматаар нээгдэх гэнэ. Та шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, бичиг баримтын зөрчилгүй байхад л болно. Тодорхой хугацаанд хувьцааны бусдад арилжаалах эрх ,хоёр дахь зах зээлийг нээтэл хагас жил цаашилбал жилийн хугацаа шаардлагатай болох нь. Ер нь брокер диллерийн компаниа сайн судалж, мөнгөтэй олон ажилтантай мэргэшсэн компанийг сонгох нь таньд хэрэгтэй юм байна шүү. Олон жил үйл ажиллагаа явуулсан чадалтай , чадвартай компанид дансаа нээлгэх ашигтай гэнэ . Тиймээс яарах хэрэггүй юм байна шүү.