2011.03.01
Сүхбаатарын хөшөө дахин сүндэрлэлээ
Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд болон МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди нар их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Төрийн өндөрлөгүүдийг хүндэтгэл үзүүлсний дараа цугласан олон их жанжныхаа хөшөг гурав тойрон мөн хүндэтгэв. ЗЗ4 шоо метр талбайд 6 см зузаантай, 50х60 см хавтгай боржин чулууны дунд багсармал хавчуулан, төмөр цоожлогчоор бэхэлсэн суурьтай цэцгийн мандал, боржин чулуун бага суурь бүхий хэсэгтэй аж. Жанжны хөшөөг байрлуулсан боржин чулуун хадан хясаа, Их жанжины хүрэл хөшөө сүрлэг байлаа.
Түүнчлэн хөшөөг тойрсон 14 арслан бэлэн болжээ. Тэднийг өмнөх хөшөөний харуул “ах” арслангуудыг нь амгайлж байсан ган гинжнүүдээр холбох юм байна. Ийнхүү Сүх жанжины шавар хөшөө хүрэл болон улсынхаа нийслэлийн төв талбайд түмэн олныхоо бахархал болон сүндэрлэнэ.
Одоогоор хамгаалалтад байгаа хуучин хөшөөг хадгалах, хамгаалах асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас ойрын үед шийдвэрлэнэ хэмээн нийслэлийн удирдлагууд өмнө нь хэлж байсан билээ.
Дашрамд сонирхуулахад, 1921 оны долдугаар сард Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, жанжин Д.Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг, Зөвлөлт, Оросын улаан армийн цэргийн ангийн хамт Хиагтаас нийслэл хотод орж ирж, Тасганы овоогоор дамжин хотын төв хэсэгт ирж зогсчээ. Тэр үед “Морин толгой” хочит Гаваа гэгч цэрэг жанжин Д.Сүхбаатарын морь шээсэн тэр газрыг ихэд бэлгэшээн төмөр гадас хатгаж, тэмдэглэн үлдээсэн бөгөөд хожим Д.Сүхбаатарын хөшөөг тэнд босгож, уг талбайг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон түүхтэй аж:

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.