Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн түмнээсээ   Монгол ардын намын дарга уучлалт хүслээ
2011.03.01

Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн түмнээсээ Монгол ардын намын дарга уучлалт хүслээ

Монгол ардын намын 90 жилийн ойн баярын хуралд Социнтерний гишүүн ОХУын нэгдсэн орос нам, Хятадын коммунист нам, Германы социал демократ нам, Английн хөдөлмөрийн нам, БНСУын Ханара нам, Энэтхэгийн Үндэсний конгресс нам , Австрийн социал демократ нам, Японы Социаль демократ намын төлөөлөгчид урилгаар оролцсон. Мөн манай улbatbold_FFfсад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхан, УИХ д суудал бүхий улс төрийн намууд, төрийн байгууллагын удирдлагууд хүндэт зочид байлаа. Монгол ардын намын дарга Батболд Тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, хөгжил дэвшил сэдэвт улс төрийн илтгэл тавьсан.

Тэрээр хэлэхдээ Монгол ардын намын 90 жилийн түүхэн замнал бол сэргэн мандсан шинэ монгол улсын цадиг түүхийн гол цөм юм. Иймд бид намынхаа 90 жилийн алдар гавьяаг түүхт ойн өдөр шударга ёс, бодит үнэний зарчим, гишүүд дэмжигчид, нийт монгол түмнийхээ ариун сэтгэлийн үүднээс билгийн мэлмийгээр харж , үнэлж дүгнэх ёс суртахууны үүрэгтэй. Бас бахархан тэмдэглэх бүрэн эрхтэй гэлээ. Монгол ардын нам түүхэн ёсоор МАХНын зүй ёсны эхлэл бөгөөд эдүүгээ түүний хууль ёсны үргэлжлэл юм. Яавч салгаж болшгүй нэгэн зорилго, нэгдмэл хувь заяа бүхий нэг цул түүх юм шүү гэлээ. Монгол ардын намын дарга илтгэлдээ МУын тусгаар тогтнолын түүх, төрт ёсны шинэ түүх, Их бүтээн байгуулалт, хүний хөгжил, нийгмийн ардчилал зэрэг 90 жилийн түүхийг багцалан хүргэлээ. МОнгол ардын нам өөрийгөө шинэчлэх, нийгмээ өөрчлөх хос зорилтыг үргэлж уялдаатай явуулж ирсэнийг онцолсоноос гадна 90 жилийн түүх дардан байгаагүй, цав цагаан ч байгаагүй гэдгийг хэлсэн юм. Бид бүтээснээсээ илүүг бүтээж, хийснээсээ илүүг хийнэ гэдгээ ч мэдэгдлээ. Тусгаар тогтнолоо тунхаглан зарлах, түүнийгээ батлагаажуулах үйл явц тийм ч амар хялбар байгаагүй. Монголын тусгаар тогтнолыг бусниулах гэсэн аюул занал, гадны халдлага довтолгоон, өдөөн хатгалга 1940 өөд оны сүүл хагас хүртэл үргэлжилсэнийг хэлээд улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн түмнээсээ Монгол ардын намын дарга баярын энэ өдрөө уучлал хүслээ.

Монгол ардын нам бол тусгаар тогтнолын төлөөх тууштай эх оронч нам, монгол хүний бодлогыг төвд тавьсан, бүтээн байгуулагч,  үндэсний эв нэгдлийн  төлөөх,  ардчилал шинэчлэлийн төлөөх, олон улсад нэр хүндтэй, ирээдүйгээ угтан харах бүтээлч сэтгэлгээтэй нам гэдгийг  Монгол ардын намын дарга  хэллээ. Мөн баярын хуралд   Ардчилсан намын дарга  Алтанхуяг урилгаар оролцож, монгол улсад улс төрийн нам байгуулагдсан, монгол ардын нам  үүссэний  90 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. МУ -ын  Ерөнхийлөгч  Элбэгдорж   Монгол ардын намын  90 жилийн ойн баярын хуралд илгээлт ирүүлсэнийг зөвлөх  Болд нь сонордууллаа.   Намын баярын хуралд урилгаар оролцож байгаа гадаадын улс төрийн намуудын төлөөлөл ч чин сэтгэлийн мэндчилгээгээ  хүргэсэн юм.  УИХын дарга  Дэмбэрэл ч    баярын мэндчилгээ хүргэлээ. Монгол ардын намын настай чацуу  азай  буурал   баярын  хурлыг чимлээ.  Өнөөдөр яг   90 настайгаа золгож байгаа  Адьяа гуай  1921 оны  3 сарын нэгэнд төрсөн.  Өчүүхэн миний хувь тавилан  түүхт намын ойтой давхцаж, нэг өдөрт болдогт нь баяртай  байдагаа хэллээ.  

Монгол ардын намын гишүүнийхээ үүргийг 64 жил биелүүлж яваа хүндтэй эрхэм юм байна. Намд гишүүнээр элсээд удаагүй байгаа хамгийн залуу гишүүн Ундраа ч 90 настай намынхаа мянган мянган гишүүдэд баяр хүргэлээ. Улс төрийн намын түүхээр бол 90 нас богино, Хүний амьдралын түүхээр бол урт гэдгийг Адьяа гуай хэлсэн. Түүхийг хүмүүс бүтээдэг. Бас гэрч нь байдаг юм аа гэдгийг ч онцоллоо. Монгол ардын намын баярын хурлын зааланд зууны манлай дуу халуун элгэн нутаг эгшиглэсэн байгаа. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлоочид, хоор дуучидтайгаа энэ дууг дуулж, Монгол ардын нам дараагийн 90 жилийнхээ түүхий хуудсыг эргүүлж эхэлсэнийг тунхаглалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.