Монголын эдийн засгийн чуулган эхэллээ
2011.03.02

Монголын эдийн засгийн чуулган эхэллээ

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар Дэлхийн Эдийн Засгийн Форум “Байгалийн нөөц ба зөв засаглал”,  “Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи,  “Компанийн засаглал”,  “Санхүүжилт”,  “Төрийн албаны шинэчлэл”, “Бизнесийн таатай орчин”, “Орон нутгийн хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд 6-н салбар хуралдаан хэлбэрээр явагдана.mongolii_ezasag

 

Чуулга уулзалтад гадаадын зочид төлөөлөгчдөөс гадна Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Бизнесийн Зөвлөл, CEO Клуб болон хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран  зохион байгуулж байна.

 

Харин Монголын эдийн засгийн чуулганы дараа буюу 4-ний өдөр  Монголын хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдах юм.

 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Монголын Хөрөнгө оруулалтын чуулган нь Монголын эдийн засгийн чуулгантай нягт холбоотой.

 

Монголын хөрөнгө оруулалтын чуулганы хөтөлбөрт -Эрсдлийн Удирдлага, -Уул уурхайн салбар ба холбогдох боломжууд, -Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл -Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлал гэсэн 4 гол хуралдааны сэдвүүд багтсан болно. Эдгээр асуудлуудаас гадна Монголын Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр монголын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулалтын банкууд нь хөрөнгө оруулалт эрэлхийлж байгаа  өөрсдийн тодорхой төслүүдийг  танилцуулах аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.