2011.03.02
Гэр хорооллын иргэд газраа байраар сольж болно
Өвлийн улиралд шүүмжлэлийн гол бай болдог утаанаас салах арга замыг хотын удирдлагууд эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, барилгажуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Төслийн нэгж” байгуулахыг Тэргүүлэгчид дэмжив. Эхний удаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын газар чөлөөлөх ажлын эхлэл өнөөдөр тавигдлаа. Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэхь 210 га газарт 46 мянган хүн амтай Засаг захиргаа худалдаа бизнесийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн бүхий 10950 айлын орон сууцны цогцолбор хороолол барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байна.
Уг нутаг дэвсгэрт одоогийн байдлаар инженерийн шугам сүлжээ, барилгажилтын нийт талбайд гэр хороололд 2508 нэгж, барилгажсан хэсэгт 372 нэгж байрлаж буй бөгөөд 5 үе шаттайгаар талбай чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Энэ онд 50 га талбайд 854 нэгж талбар буюу аж ахуйн нэгж айл өрхийн газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлнэ гэж Хотын дарга Г.Мөнхбаяр танилцууллаа.
Анх удаа хийгдэж байгаа ажил болохоор багагүй бэрхшээлтэй тулгарах нь дамжиггүй. Гэхдээ зориглон хөдлөхгүй бол хот гэр хорооллоосоо салж чадахгүй гэдгийг онцлов. Энэ бүх ажил хот дээр төвлөрч Улаанбаатар хотын Захирагч төслийн нэгжийг зангидаж ажиллах юм. Сангийн яам, ЗТБХБ яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтрана гэдгийг тодотгов. 2011 онд ерөнхийдөө газар чөлөөлөх ажил хийгдэж таарах байх. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллыг орон сууцжуулахын тулд энэ онд 1,2 км урттай, 300 мм голчтой цэвэр усны шугам, 2,5 км урттай, 600 мм голчтой бохир усны шугам, 12 км урттай 10 квт-ийн цахилгааны кабель шугам зэрэг дэд бүтэц шугам сүлжээний ажил хийгдэнэ. Дээр дурьдсан дэд бүтэц, шугам сүлжээ, авто зам байгуулах газарт одоо байгаа 512 айл, албан байгуулагыг нүүлгэж газрыг нь чөлөөлнө. Энэхүү ажил хийгдснээр 2162 яндан, 5 жилд 5517 яндан үгүй болж нийслэлийн хувьд тулгамдсан гол асуудал болох агаарын бохирдол бууруулахад тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг Хотын дарга хэлэв. Дээрхи ажлыг гардан гүйцэтгэх 5 хүний орон тоотой “Төслийн нэгж” ажиллуулах саналаа тавьсан. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид төслийн зохицуулагч, газар чөлөөлөх ажлыг гардан зохион байгуулж айл өрх, албан байгуулагуудтай нэг бүрчлэн тулж ажиллах 2 менежер, нягтлан бодогч, нярав гэсэн 5 орон тоог дэмжиж, цаашдаа энэ тоог нэмэгдүүлэх шаардлага буйг бүгд хүлээн зөвшөөрлөө. Үүний дараа хэвлэл мэдээллийнхэн Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяраас тодруулга авлаа.
Г. Мөнхбаяр: Дэлхийн бусад бүх улс орнууд яг энэ жишгээр гэр хорооллоосоо ангижирсан байдаг юм. Энэ ажлыг бид газраа өмчилж авсан иргэдтэйгээ хамтарч хийнэ. Анх удаа хийх гэж буй ажил болохоор амаргүй байх нь мэдээж. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээс баталж өгсөн “Гэр хорооллын барилгажилт” төслийн баг эхний удаад газар чөлөөлөх ажлыг гардаж хийнэ. Төслийн багийг хотын дарга миний бие зангидна. НИТХ-ын 6 дугаар хурлаас баталж өгсөн 20 тэрбум төгрөгөөр ажил эхэлнэ. Газраа чөлөөлөх айлуудаас газраа байраар солих уу, аль эсвэл бэлэн мөнгө авах уу гэдгийг нь асууна. Газар эдийн засгийн эргэлтэнд орж байна гэсэн үг. Улаанбаатар хотын хөгжлийн түлхүүр болсон гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх энэ ажил хотыг утаанаас салгах хамгийн том арга зам юм гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.