Төмөр зам хөгжлийн гарц боллоо
2011.03.05

Төмөр зам хөгжлийн гарц боллоо

coal_225Монголын нүүрсний салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцсэн "Coal Mongolia-2011" олон улсын чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтын онцлог нь анх удаа зөвхөн нүүрсний салбарыг онцлон манай томоохон уурхай эзэмшигчид болон олон улсын төлөөлөгчид хамтран асуудлаа зөвлөлдсөнд оршино. Манай улс хэдхэн жилийн өмнө 10 хүрэхгүй сая тонн нүүрс олборлож, дотоодын эрчим хүчнийхээ хэрэглээг л хангадаг байсан. Харин өдгөө дэлхийн зах зээлд экспортолдог болжээ. Өнгөрсөн онд гэхэд л 20 сая тонн нүүрс олборлож, дийлэнхийг нь экспортолсноор нүүрсний салбараас олсон орлого анх удаа алт, зэсийн салбарын орлогыг давсан билээ. Цаашид манай улс нүүрсний олборлолтыг жилд 40-60 сая тонн болгохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд шинэ бас хүчтэй "тоглопч болох юм. Чуулга уулзалтад ирсэн гадны төлөөлөгнид манай орны бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, энэ эрчээрээ дэлхийн нүүрсний зах зээлд өрсөлдөж байр сууриа олж авах хамгийн таатай цаг хугацаанд ирснийг олонтаа сануулсан. Монголын хөгжлийн түлхүүр буюу хар алтны эрин ирсэнийг ч олон улс зарлаж буй. Мэдээж энэ бүх баялгаа дэлхийн зах зээлд гаргахад тээвэр, зам харилцаа нэн түрүүнд шаардлагатай. БНХАУ өнгөрсөн жил 42.3 сая тонн коксжих нүүрс импортолсны 17.4 сая тонныг Автралиас, 15.1 сая тонныг манай орноос, 4.6 сая тонныг ОХУ-аас авчээ. Ойрын жилүүдэд тус улсын хэрэгцээ улам нэмэгдэх хандлагатайг мэргэжилтнүүд онцолж байгаа.

Э.МӨНХНАСАН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.