Нэг тэрбум төгрөгөөр автобус, таксины зогсоол барина.
Нийслэлийн Засаг даргын 155 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын автобусны эцсийн зарим зогсоолыг энэ онд иж бүрэн тохижуулахаар болсон билээ. Үүнд нийт 800 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 84 эцсийн буудал байдгаас эхний ээлжид Улиастай, Ботаник, Шар хад, Халдвартын эмнэлэг, Зайсан, Баянхошууны эцсийн 10 буудлыг энэ онд багтааж тохижуулах юм байна. Уг ажлыг албаныхны хэлснээр 32-ын тойрог,арван зургадугаар хороолол,Сонсголон зэрэг газарт түр зогсоол барих юм байна. Харин Долоон буудал, Барилгачдын талбайд байгуулах байнгын зогсоолуудыг автобусны эцсийн зогсоолтой адил жолооч нарын амрах нөхцөлийг иж бүрэн хангахуйц барина хэмээн нийтийн тээврийн газрынхан хэлжээ. Таксины түр болон байнгын зогсоол барихад нийт 200 сая төгрөг зарцуулах юм байна. Нийтдээ Автобус, таксины зогсоолд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.