Ногоочин Мөнхөө фермер болохыг хүсдэг
2011.03.03

Ногоочин Мөнхөө фермер болохыг хүсдэг

Энэ өдрийн сурвалжлагч”-аар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг урьж, тодорхой эрхэлсэн ажилгүй ч амьдралын төлөө өөрийн хүчээр зүт гэж яваа иргэнтэй ярилцуулъя хэмээн шийдсэн юм. С.Бямбацогтыг Ховд аймгийн Чандмань сумын уугуул гэдгийг мэддэг ч ярилцлагын гол баатар Т.Мөнхтөмөрийг мөн сумын харьяат гэдгийг мэдээгүй юм. Болзсон ёсоор бид гишүүний өрөөнд орлоо. Тэд нэг сумынхан ч олон жил уулзаагүй юм билээ.

-Ямар хүн ирэх бол гэж бодож суутал нутгийн хүн ороод ирэх чинь. Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?

-Амар байна уу. Сайхан шинэллээ. Сэтгүүлч надад ямар учиртай ярилцлага болохыг тайлбарласан. Угаас хүнтэй ярилцах дуртай болохоор зөвшөөрч, хэнтэй гэдгийг нь асуутал нутгийн дүүгийн нэр гарахаар баярлаад, уулзах өдрөө хүлээж суулаа.

-Нутаг ус, адуу малаа яриад уулздаг байсан бид өнөөдөр нэг нь өдөр тутмын том сонины сурвалжлагч, нөгөө нь ярилцагч болох нь. Сонин, сайхан тохиолдол байна. Та одоо хаана, юу хийж байна вэ?
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.