Улс төрчид сурагчидтай ширэн бөмбөгөөр өрсөлдөнө
2011.03.09

Улс төрчид сурагчидтай ширэн бөмбөгөөр өрсөлдөнө

Энэ сарын 10 нд нийслэлийн  Хан-Уул дүүрэг дэх Спорт цогцолборт сагсан бөмбөгт дуртай хүүхэд залуучуудын  нүд сэтгэлийг баясгасан арга хэмжээ болно.  Тус өдөр ОХУ-ын нэрт тамирчин олимп, дэлхийн аварга С. А. Белов хүрэлцэн ирж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын лиг  сагсан бөмбөгийн тэмцээнийг өөрийн биеэр үзэх юм.   Тэрбээр зөвхөн үзэгч байгаад зогсохгүй улс төрчид, сурагчдыtamirchid02н дунд зохиогдох шоу тоглолтын баг тамирчдыг дасгалжуулахаар болжээ.
Уг шоу тоглолтод МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,  Нийслэлийн Засаг даргын орлогч  Б.Мөнхбаатар болон сагсан бөмбөгийн лигийн тамирчин Ц.Шаравжамц, Г.Түвшинбаяр, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын улс төр, спортынхон мөн сурагчдын шигшээ бүрэлдэхүүнд Б.Мягмардорж, С.Ялалт, Б.Хүлэгбаатар нарын 11 сурагч оролцохоор болжээ.
Сурагчдыг шалгаруулж авахдаа Сагсан бөмбөгийн лигийн   тэмцээнд оролцож буй баг тус бүрээс хамгийн шилдгийг нь сонгожээ. Хүүхэд залуусын дунд 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа энэ арга хэмжээ нь хойд хөршид үр дүнгээ өгсөн гэж байна.  Өсвөр насныханыг спортоор дамжуулан зөв хүмүүжүүлэх түүнчлэн тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд нүдээ олсон арга хэмжээ гэж үздэг аж.  Тийм ч болохоор Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргаж лигийн тэмцээнийг зохион байгуулахаар болсны зэрэгцээ улс төрчдийг хүүхдүүдтэй ширэн бөмбөгөөр наадах боломж олгож байна.  Сурагчдын лигт шалгарсан эрэгтэй, эмэгтэй 2 баг ОХУ-д амрах эрхээр шагнуулах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.