Дипломат төлөөлөгчдийн газрын тэргvvнvvдийн зөвлөгөөн боллоо
2011.03.09

Дипломат төлөөлөгчдийн газрын тэргvvнvvдийн зөвлөгөөн боллоо

Гадаад харилцааны яаманд Монгол Улсаас Гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргvvнvvдийн зөвлөгөөн 2011 оны 3 дугаар сарын 5-7 өдрүүдэд болж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь оролцож үг хэллээ. ya_suuri_d

Уг зөвлөлгөөнд манай улсаас гадаад орнуудад суугаа 35 элчин сайд, 5 ерөнхий консул болон бусад албаны хvмvvс оролцлоо. Уг зөвлөгөөн нь манай улсад Гадаад харилцааны яам байгуулагдсаны 100 жил, Монгол Улс НVБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн хvрээнд зохиогдож байгаагаараа онцлогтой болсон. Байнгын хорооны дарга Я.Батсуурь Улсын Их Хурлаар 2010 онд баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 2011 оны 2 сард баталсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын үзэл санаанд нийцүүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж гадаад харилцааны нэгдмэл бодлого, залгамж бодлогыг баримтлан үйл ажиллагаагаа явуулахыг Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт хандаж хэлээд, 1990 оноос өнөөдрийг хүртэл гадаад улс орнуудаас зээл, тусламж хүсэж байсан бол цаашдаа тухайн улс орнуудаас Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах тал дээр илүү ахнаарах, гадаадын орнуудын дэвшилтэд технологи, инновацийг судлан монголд нэвтрүүлэх, монголын экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад орнуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчигааг өргөн хүрээнд идэвхитэй явуулснаар гадаад орнуудын монголын талаарх эерэг ойлголт, сэтгэгдлийг нэмэгдүүлэн монголд зорчих гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдэд анхааран ажиллахыг даалгалаа.

Уг зөвлөлгөөнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх Ц.Нямдорж, референт П.Туяа нар оролцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.