2011.03.09
Төрөөс оюутнуудын төлбөрийг өгч эхэлжээ
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж буй оюутнуудад "Хүний хөгжил" сангаас сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгохоор болсон билээ.
Тус мөнгө сургуулиудын дансанд орохгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Тэгвэл эхний ээлжид тус мөнгөний тал хувь буюу 40 гаруй тэрбум төгрөг Сургалтын төрийн санд төвлөрч,өчигдрөөс сургуулиудад олгогдож эхэлжээ. Улсын хэмжээнд төрийн болон хувийн их, дээд сургуулийн 151 мянган оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг өгнө гэсэн тооцоо гарчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.