2011.03.09
Газрыг чөлөөлнө
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж барилгажуулахаар болсон билээ.
Энэ ажлын эхлэл болгож Сүхбаатар дүүргийн VII хорооллын газрыг чөлөөлөх юм байна. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дахь 210 га газарт 10950 айлын орон сууцны цогцолбор хороолол барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байгаа гэнэ. Үүнээс 50 га талбайн айл өрх, аж ахуйн нэгжийг энэ онд багтааж нүүлгэн шилжүүлэх юм байна. Тэднийг нүүлгэж, газрыг нь чөлөөлөх ажилд 20 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.