2810 төрийн албан хаагч орон сууцнызээл авчээ
2011.03.12

2810 төрийн албан хаагч орон сууцнызээл авчээ

"4000+200 орон сууц" төслийн хэрэгжилт ямар бай-гаа талаар Орон сууц санхүүжилтийн корпорац судалгаа хийжээ. 2011 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар зээлийн материалаа бүрдүүлж, орон сууцаа сонгосон 2965 төрийн албан хаагчийн зээлийн хүсэлтийг судалж, 2810 төрийн албан хаагчид 92,1 тэрбум төгрөгийSuutsн зээлийг олгосон байна. Үлдсэн 1390 төрийн албан хаагчийн зээлийн хүсэлтийг 2011 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх ажээ. Орон сууцны зээл авсан төрийн албан хаагчдын өмнө нь амьдарч байсан нөхцөлийг судлан үзэхэд 1168 нь гэр хороололд, 385 нь эцэг эхийнхээ орон сууцанд, 378 нь түрээсийн орон сууцанд, 879 нь хажуу өрөө хөлслөн амьдарч байсан гэсэн судалгааны дүн гарчээ. Зээлд хамрагдсан 2810 төрийн албан хаагчийн 1732 нь нийслэлээс, 1078 нь орон нутгаас орон сууцны зээлд хамрагджээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.