Анхны улс төрийн өлсгөлөн зарласан өдрийг тэмдэглэлээ
2011.03.12

Анхны улс төрийн өлсгөлөн зарласан өдрийг тэмдэглэлээ

Одоогоос 21 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-нд анхны улс төрийн өлсгөлөнг зарлаж, тухайн үеийн Улс төрийн товчоог огцрохыг шаардаж байв. Тэгвэл энэ өдрийн 21 жилийн ойн тэмдэглэлт баярыг Монголын ард түмний хянан шалгах хорооныхон 7-ны өдөр тэмдэглэлээ. Тэд энэ өдөр Сүхбаатарын талбай дээр 21 жилийн өмнөх улс төрийн өлсгөлөнг сануardcholalулж уриа лоозон барьж жагслаа. Ямар учраас жагсаал зохион байгуулж Төрийн ордны өмнө цугларсныг нь АТХШХ-ны дарга Д.Нинжээс тодруулахад "1990 оны өлсгөлөнд би өөрөө оролцсон. Бидний өлсгөлөнгөөр боссон ардчилал өнөөдөр юу болов, ардчилалын буянаар гарсан нөхөд хэн болов гэдгээ дүгнэж цэгнээсэй гэсэн үүднээс бид 21 жилийн өмнөх үйл явдлыг сануулж байна. Сая эдийн засгийн форум болоход монголчууд харь улсын боол болсныг ойлголоо. Бид энэ сарын 21 -нд Сүхбаатарын талбай дээр Монголын ард түмний дунд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ" гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.