Шинэ иргэний үнэмлэхэнд таны бүх мэдээлэл орно
Иргэний цахим үнэмлэхний загвар, тодорхойлолт, дүрмийн төслийг энэ оны II улиралд багтаан боловсруулахыг Засгийн газраас даалгажээ.
Иргэний үнэмлэх шинэчлэгдсэнээр электрон чиптэй болох юм байна. Шинэчлэгдсэн иргэний үнэмлэхэнд тухайн хүний бүх мэдээлэл агуулагдана гэнэ. Иргэдийн бүртгэл мэдээлэл нь бэлэн байгаа учраас үүнийг хийхэд дөхөмтэй юм байна. Электрон чиптэй иргэний үнэмлэхийг олон зүйлд ашиглаж болох гэнэ. Тухайлбал, сонгуульд ашиглах боломжтой. Мөн Замын цагдаа ч иргэний үнэмлэхийг нь уншаад жолоо барих эрхтэй эсэхийг нь мэдэх боломжтой гэнэ. Тиймээс энэ ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэжээ. Иргэний үнэмлэхийг шинэчлэх шийдвэрийг гаргачихсан. Энэ оны аравдугаар cap гэхэд чиптэй үнэмлэх хийх ажлыг зохион байгуулна гэж ойлгож болох нь.