2011.03.10
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв
Сьерра Леоне дахь Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цэргийн багийн үүрэг гүйцэтгэх хугацааг энэ сарын 7-ны өдөр дуусгавар болгох байсан билээ. Энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоол батлалсан байна.
Уг тогтоолд Сьерра Леоне дахь Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс талархал илэрхийлсэн тусгай заалт орсон байна. Үүнд:
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл,
... Сьерра Леоне дахь Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсан цэргийн албан хаагчдад, нэн ялангуяа Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.... гэжээ.
Энэ нь энхийг сахиулах, цогцлоох, дайн дажинтай орны нөхцөл байдлыг тогтворжуулах, энхийн үйлсэд хувь нэмрээ оруулсан Монголын цэрэг дайчдыг өндөөр үнэлэхийн сацуу олон улсын хамтын нийгэмлэг дэх манай улсын нэр хүнд, байр суурь бэхжиж байгаагийн илрэл үзэж болох юм.

Сьерра Леоне-гийн Тусгай Шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цэргийн багийг манай улс 2006 оны 1 дүгээр сараас илгээж эхэлсэн бөгөөд эдүгээ 10 ээлжийн 2300 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн болно. Сүүлчийн ээлжийн 150 цэргийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа энэ сард дуусгавар болж байгаа болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.