Орон сууцжуулах ажилд иргэд өөрсдөө оролцож болно.
Нийслэлийн утааг бууруулж, иргэдийг тухтай амьдруулахын тулд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажлыг Нийслэлийн удирдлагууд энэ жил эхлүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд, хэсэг бүлэг айл нийлж ерөнхий төлөвлөгөөний дагуу хөрөнгийн эх үүсвэрээ бий болгоод барилга бариулах, барих ажил хийж болох юм байна.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн 9,10,11,12, дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 210 га газрыг чөлөөлж, орон сууцны цогцолбор бүхий 7 дугаар хороолол барих ерөнхий төлөвлөгөөг баталсан билээ. Энэ хороололд дээрхийн дагуу иргэд орон сууцжуулах ажилд өөрсдөө оролцож болох юм байна. Гэхдээ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байгаагаар 7 дугаар хороолол өндөр өндөр орон сууцны баригдах төлөвлөгөөтэй учраас ихээхэн шаардлага өндөртэй байх гэнэ. Энэ нь бусад дүүргүүдэд баригдаж байгаа орон сууцанд ч хамааралтай юм байна.
Т.Нараа