Халх голд 40-д мянган га талбайг эргэлтэд оруулах боломжтой
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллага 2009 онд "Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө" боловсруулан ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгчээ. Энэ ажлын хүрээнд эрчимжсэн мал аж, ахуй газар тариалан, хослон эрхлэх загвар аж ахуй байгуулах зураг төслийг боловсруулаад байгаа юм байна.
Харин уг ажлыг хэрэгжүүлэхээр өчигдөр хоёр тал "Халх голд газар тариалан, мал аж ахуй хослон хөгжүүлэх загвар байгуулах төсөл"-ийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.Төслийн нийт төсөв дөрвөн сая ам доллар ажээ. Төслийн хүрээнд мах сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн гахайн аж ахуй болон хүлэмжийн аж ахуй, дарш, био бордоо бэлтгэх байгууламжийн иж бүрдэл бүхий мал аж ахуй, газар тариалан хосолсон орчин үеийн загвар аж ахуй бий болгох юм байна.3агвар аж ахуй нь монгол орны зүүн бүсэд тохирсон, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлсэн эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хослон эрхлэх оновчтой хувилбарыг гаргаж үзүүлэх төдийгүй нутгийн тариаланч малчин иргэдийг шинэ дэвшилтэт технологид сургах, ашиг шим арвин мал, ургамлыг нутагшуулан үржүүлэх турших зэрэг технологи дамжуулах ажлыг эрхлэх ажээ. Халх голын бүс нутагт ашиглаж байсан, цаашид ашиглаж болох 270 мянган га талбай байдаг юм байна. Харин уг төслийн баг нь ажиллах хугацаандаа 40-д мянган га талбайг эргэлтэд оруулах боломжтой гэж үзсэн байна.
Т.Наранцэцэг