Сонгины доод хэсэг дэх Туулын ус бохирдол ихтэй гарчээ
2011.03.12

Сонгины доод хэсэг дэх Туулын ус бохирдол ихтэй гарчээ

Байгаль орчин хэмжил зүйн төв лабораториос Туул голын усанд сорьцын шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр Туул голын ус Улаанбаатар хот, Тэрэлж орчимд чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байжээ. Харин хотын төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй устай нийлснээс доошхи буюу Сонгины гүүрийн орчимд усны чанар өмнөх сарынхаас бохирдсон үзүүлэлттэй гарчээ.tuulgol

 

Голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, органик бодисын агуулагдах хэмжээ онцгой их бохирдлын хэмжээнд хүрсэн нь илэрсэн байна. Мөн эрдэс азотын агуулагдах хэмжээ ихсэж, хүчилтөрөгчийн агууламж 0,47 мг/л-т байгаа нь ноцтой төвшннд хүрчээ. Үүнээс гадна аммонийн азотын агууламж стандартаас 68 дахин, эрдэс фосфорын агууламж найм дахин давсан бохирдолтой байжээ. Тиймээс ундны усанд хэрэглэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.