2011.03.13
Улаанбаатарыг утаанаас салгах арга байна уу
Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн өсөлт 2009 -2010 онд 5,8% буюу 9832 өрхөөр нэмэгдсэн статистик тоо байна.
Жил бүр яндангийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа болохоор Нийслэлийн агаарын чанарын алба агаарын чанарыг сайжруулах 2 хувилбар бүхий хязгаарлалтын бүс бий болгохоор төлөвлөжээ. Эхний хязгаарлалтын бүсэд Улаанбаатар хотын салхины дээд талд байрлаж буй 38 хорооны 79487 өрх хамрагдахаар тооцжээ. Энэ айлуудыг цахилгаан болон газ мөн хагас коксжсон нүүрс түлүүлэхэд 94.2 тэрбум төгрөгний санхүүжилт шаардлагатай аж. Харин 2 дахь хувилбарын тухайд түүхий нүүрсийг хязгаарлах бүс байх гэнэ. Энд 52 хорооны 112247 өрх хамрагдана. Эдгээр айлуудыг түүхий нүүрс түлүүлэхгүй байхын тулд 113.9 тэрбум төгрөгний санхүүжилт шаардлагатай гэж Агаарын чанарын албаныхан танилцуулав.

Энэхүү мэдээллийг өгсний дараа Засаг даргын зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. Ихэнхи гишүүд утаа бага ялгаруулдаг түлш, зуух гэх мэт асуудал ярихаа одоо больё. Дээр яригдаж буй 2 хувилбарт шаардлагатай 200 орчим тэрбум төгрөгөөр 1400 айлыг орон сууцтай болгох боломж бий. Цаашдаа гэр хорооллыг орон сууцжуулж байж хот утаанаасаа сална гэдэг санал хэлж байв. Хотын дарга Г. Мөнхбаяр нэрнээсээ авахуулаад асуудлаа зөв зүйтэй оруулж ирэх учиртайг холбогдох албаны хүмүүст анхаарууллаа. Ерөөсөө энэ асуудал бол гэр хороололд түүхий нүүрс түлэхгүй байх тухай асуудал юм. Тэгэхээр цаашдаа агаарын чанарыг сайжруулах бүсэд хийх ажил гэж нэрлэхгүй байхыг хүсэв. Ингээд энэ асуудлаар ЗД-ын захирамж гаргахаар тогтлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.