Монгол иргэд эх орондоо ирж байна
2011.03.14

Монгол иргэд эх орондоо ирж байна

Японд болсон газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй цунамийн гамшиг дэлхий нийтийг цочирдууллаа. Энэ удаагийн газар хөдлөлтийн уршгаас үүдсэн цунамийг 1933 оноос хойшхи хугацаанд тус улсад болж байгаа хамгийн хүчтэй нь гэж тооцож байгаа ажээ.

irged-2Цунамийн аюулаас олон зуун хүн амь үрэгдэж, иргэдийн орон сууц, барилга, байгууламж эвдрэн сүйдэж, хамгийн багаар тооцоход 15 тэрбум долларын хохирол учраад байна гэж үзэж байгаа юм байна. Манай улсаас  ойролцоогоор 5300 гаруй иргэд Япон улсад сурч, ажиллаж  амьдардаг гэсэн мэдээлэл бий.  Тэдгээрээс одоогийн байдлаар хоёр мянга орчим хүн ГХЯ-нд бүртгүүлээд байгаа юм байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас манай улс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар Япон улсын аюултай бүсээс монголчуудаа үнэ төлбөргүйгээр авчрах ажлыг эхлээд байгаа билээ. Үүний дагуу Токио хотын "Нарита" нисэх буудлаас Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоц шөнийн 03.10 цагт Улаанбаатарт эхний ээлжийн 156 зорчигчтой буулт хийсэн юм. Харин хоёр дахь ээлжийн 170 хүний суудалтай онгоц шөнийн 03.20 цагт Токио хот руу ниссэн. Тус онгоцонд суухаар Нарита нисэх онгоцны буудал дээр 101 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 11 нь хүүхэд,11 нярай байжээ. Тус онгоц Улаанбаатарын цагаар 12.30 цагт хөөрч 17.00 цагийн орчимд Сөүлийн Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Тэгвэл уг онгоц 17.19 цагт Улаанбаатар руу хөөрчээ. Харин 20.20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Эх орондоо ирсэн иргэд маань байдал намжихаар буцаж явж болох ба ямар нэгэн саад байхгүй юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.