УИХ-ын даргын Франц улс дахь айлчлал эхэллээ
2011.03.14

УИХ-ын даргын Франц улс дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй ажлын айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр Францын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, Уаз мужийн Ерөнхий зөвлөл буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд тэргүүн Андрэ Вантомм, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жан-Рэнэ Лесэрф нартай уулзаж, Рубрук тосгонд зочиллоо. Рубрук тосгон нь Их Монгол улсад ирж, монголчуудын амьдралыг түүхнээ бичиж үлдээсэн лам Вильгелем де Рубрукийн төрөлх тосгон нь юм байна.
demberel_05
Улсын Их Хурлын дарга энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Францын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүш, Францын Гадаад болон Европын хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Пьер Селлал, Францын Үндэсний ассемблейн ерөнхийлөгч Бернар Аккуйе нартай уулзах юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг дагалдан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нар ажиллаж байна.

Тус улсад анх 1974 онд АИХ-ын орлогч дарга Б.Ширэндэв нарын хүмүүс айлчилж байсан бол 1993 онд УИХ-ын дарга Н.Багабанди, 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2009 онд Ерөнхий сайд С.Баяр нар тус тус айлчилж байжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.