УИХ-ын дэд дарга Хархорин суманд ажиллаж байна
2011.03.15

УИХ-ын дэд дарга Хархорин суманд ажиллаж байна

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзаж, аймгийн хэмжээнд тулгарч байгаа бэрхшээлтэй асууbatkhuu_toirogtooдал, шийдвэрлэх арга зам, сумдыг хөгжүүлэх гарц, жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэх боломж зэрэг олон сэдвээр яриа өрнүүлжээ. Хархорин сумын хувьд хүн ам 13 мянгад хүрсэн нь, төр захиргааны байгууллагын ажилтнуудыг иргэддээ хүрч ажиллахад орон тоо хүрэлцэхгүй байх бэрхшээлтэй тулгарахад хүргэх болжээ. Тиймээс энэ тал дээр анхаарлаа хандуулахыг тус сумын удирдлагууд хүссэн аж.

Дараа нь УИХ-ын дэд дарга Хархорин сумын Цагдаагийн хэлтэс, “Орхон” цогцолбор дунд сургууль, улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэг, “Энэрэл Хархорин” өрхийн эмнэлэгт тус бүр ажиллажээ. Ингэхдээ дээрх өрхийн эмнэлэгт түргэн тусламжийн машин өгсөн байна. Харин Цагдаагийн хэлтэст ажиллах үеэр тус албаныхан хөдөлгөөнт эргүүлийн машинтай болох шаардлага байгаагаа УИХ-ын дэд дарга Г.Батхүүд аминчлан захижээ. Учир нь тус хэлтэс Хужирт, Есөн зүйл, Өлзийт, Бат-Өлзий зэрэг сумдыг хариуцан хэв журам сахиулах үүрэгтэйгээр ажилладаг тул тогтмол дээрх сумдууд руу явах хэрэгцээ гардаг байна.

Өвөрхангай аймгийн хувьд уржигдраас эхлэн цас орсноос зарим нэгэн зам даваа хаагджээ. Тэр дундаа Орхон, Онгоцон ухаа, Нарийн хүр, Жалбаа, Шанх зэрэг хөдөөгийн багуудад хүрэхэд хүндхэн байгаа гэнэ. Энэ жил олон жилийн дунджаас их цас орсон бөгөөд хавартаа шар усны үер болох вий хэмээн малчид болгоомжлох болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.