Явган хүний гүүр барина
2011.03.15

Явган хүний гүүр барина

Нийслэлд энэ жил бүтээн байгуулалтын олон ажил хийхээр болсон билээ. Үүний нэг нь зам гүүр барилгын ажил байгаа юм. Нийслэлд явган хүний гүүр цөөхөн байдаг.

gyyrТиймээс Тасганы овооноос эхлүүлэн явган хүний гүүр барихаар болжээ. 160 метр орчим урттай явган хүний гүүр барих юм байна. Энэ ажилд нийт нэг тэрбум орчим төгрөг зарцуулах ажээ. Иж бүрэн цогцолбор хэлбэрээр баригдах бүтээн байгуулалт нь тендер зарлагдаад одоогоор үнэлэх шатандаа явж байгаа гэнэ.  Албаны хүний ярьснаар энэ ажилд инженерийн туршлагатай компанийг тодруулах юм байна. Үүний дараа гүүрний барилгын ажил эхлэх ба зураг төсөл нь бараг бэлэн болсон гэнэ. Зураг төслийн хүрээлэнгээс хамаарахгүй техникийн нөхцлөөс шалтгаалсан жаахан ажил үлдсэн байгаа гэнэ шүү.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.