Жолооны курсийн төлбөр нэмэгджээ
Нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй авто сургуулиудын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татаж эхэлжээ.
Монголын авто сургуулийн курсийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга Л.Адилцэцэгийн хэвлэлд мэдээлэл өгснөөр :Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 14-нд болжээ. Холбооны хүрээнд хамтарч ажилладаг авто сургуулиудтайгаа гэрээ байгуулж төлбөрийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна.Төлбөр нэмэх болсон шалтгаан нь:
Шатахууны үнэ нэмэгдсэн,сургалтад ашиглаж байгаа авто машинд хийх урсгал засвар их, анги танхимын түрээс ,багш нарын цалин хөлс болон сургалтын хугацааг харгалзан үзэх шаардлагатай байна гэжээ.
Жижиг оврын автомашины сургалт 280 мянга, хугацаа нь 2,5 сар ,том оврынх нь 320-360 мянга, Хугацаа нь 3,5 сар, Зил 130 машин жолоодох сургалт 420-450 мянган төгрөг болсон гэнэ. Харин ангилал ахиулах бол жижиг оврынх нь 120 мянга, том оврынх нь 180 мянга,болсон байна.
Т.Наранцэцэг