Хорих ангийн хүмүүжигчдийг англи хэлтэй болгоно
Хорих ангиудын номын санг баяжуулах зорилгоор ."Номын цагаан буяныг хамтдаа дэлгэрүүлье" хоёр жилийн аяныг жил гаруйн өмнө зарласан билээ.
Тус аяны хүрээнд багш, орчуулагч, хуульч Б.Уранбилэг өчигдөр "Багшгүйгээр англи хэл сурцгаая" сурах бичиг, сэтгүүл бүхий 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий номыг хорих ангиудад бэлэглэсэн юм. Тэрбээр "Миний бичсэн энэхүү ном борлуулалт болон хэрэглээгээрээ 2009, 2010 оны шилдгийн шилдэг сурах бичиг болж чадсан учраас хорих ангид байгаа хүүхэд залуусыг хэрэглээний англи хэлтэй болоход бага ч гэсэн нэмэр болох байх гэсэн үүднээс бэлэглэж байгаа гэж хэлжээ. Ер нь хоригдож байгаа хоригдлууд ном унших сонирхолтой байдаг гэнэ.
Т.Наранцэцэг