Ардчилсан нам хандив өргөлөө
2011.03.16

Ардчилсан нам хандив өргөлөө

Япон улсад тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тус улс их хэмжээний хохирол амсч, зарим хотуудад нөхцөл байдал хүнд байгаа билээ.Үүнтэй холбоойтогоор АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Такуо Кидокоротой уулзан эмгэнэл илэрхийлж, Ардчилсан намын зүгээс үзүүлж байгаа хандивыг өргөлөө. Энэ үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд дэмжигчдийн тус улсын ард иргэдэд зориулан цуглуулсан хандивыг ч мөн гардуулсан юм.an_namiin_bair

 

Ноён элчин сайд Такуо Кидокоро хэлэхдээ “ Манай улсад тохиолдсон гамшгийн хүнд нөхцөл байдалд Монгол улсын засгийн газар, Монголын ард түмэн ихээр анхаарал хандуулж цаг алдалгүй тусламжийн гараа сунгаж байгаад баярлаж байгаагаа” энэ үеэр илэрхийлсэн.

 

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг Ардчилсан нам болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос гамшигт нэрвэгдсэн Япон улсын ард түмэнд илгээж буй хандив бага ч атугай тус дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.