Хууль бусаар ажлаас нь халсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болох гэнэ
2011.03.16

Хууль бусаар ажлаас нь халсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болох гэнэ

Төрийн алба хаших тэгш боломжийг баталгаажуулах, энэ талаар авах арга хэмжээг тодорхойлох Зорилгоор Хүний эрхийн Үндэсний комисс Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн алба хаах эрхийн баталгаа гэсэн уулзалтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулжээ.

torinУг уулзалтаар дараах асуудлыг ярилцсан байна.  Хууль бус томилгоо хийсэн албан тушаалтнуудад торгуулийн арга  хэмжээ  авахаар Төрийн албаны зөвлөлөөс шүүхийн  байгууллагад албан тоот явуулах гэж байгаа ажээ. Зөрчлөө  засаж залруулахгүй  бол  ямар ч   албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой гэнэ. Цаашдаа албан тушаалаа ашиглан хэн нэгнийг ажлаас халдаг, цалинг нь олгоогүй тохиолдолд  төлүүлэх, төсөвт учирсан   хохирлыг байгууллагаас нь гаргуулах талаар арга хэмжээ авахаар шүүхийн   байгууллагуудтай ярилцаж байгаа юм байна. Хүнийг хууль бусаар ажлаас нь халдаг юм бол өөрийг нь ч гэсэн хууль бусаар халдаг арга хэмжээг авдаг тогтолцоог бүрдүүлнэ гэжээ. Томилох эрх бүхий албан тушаалтантай хариуцлага тооцдог болох гэнэ. Ер нь хууль бусаар ажилд орж байгаа хүмүүс авч байгаа албан тушаалтнуудтайгаа хуйвалдсан байдаг учраас хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзжээ.

Т.Наранцэцэг


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.