Хогноос салахыг дүүргийн дарга нарт үүрэгдлээ
2011.03.16

Хогноос салахыг дүүргийн дарга нарт үүрэгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр дүүргийн Засаг дарга нарт банга хүртээлээ. “Хотын удирлага та нарын ажлыг бүх л бололцоогоороо дэмжиж байгаа. Гэтэл та нар ядахдаа дүүргээ хhog_ubогноос нь салгачихаж чадахгүй байна шүү. Би өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай хотын дундуур дайран өнгөрч байгаа төмөр замаар явж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн зохицуулалтын шинэ гарцын талаар чухал асуудлуудыг судлаж, шийдвэрлэх  хэмжээнд ажилласан. Та нарын арчаагүй байдлаас болж төмөр зам даган хөглөрөх хог новшийг хараад хамт явсан төмөр замынхан, сэтгүүлчдээс үнэхээр санаа зовлоо. Ингэж ажиллахгүй шүү нөхөд өө” хэмээн зэмлэсэн хотын дарга өнөө маргаашгүй хогноос салах ажлыг биечлэн зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.