
Арилжааны банкууд орон сууцны 400 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ
Орон сууцны зээл сонирхох хүмүүсийн тоо жил ирэх бүр л өсч байна. Тэрдундаа утаатай, утаа үйлдвэрлэгч гэж буруутгагддаг гэр хорооллынхныг чангалсан хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа энэ үед бүр л эрчимжих янзтай байгаа.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 400 орчим тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Орон сууны зээлийн жилийн дундаж хүү 15-16 хувь байна. Хэмжээ нь бага, хүү нь өндөр байгаа нь өөрсдийн эх үүсвэрээс олгож байгаатай нь холбоотой гэнэ. Хэдийгээр хадгаламжийн хэмжээ өмнөхөө бодвол өсч байгаа ч иргэн бүр хуримтлал бий болгох сэтгэлгээ хараахан суугаагүй байгаа. Хэрвээ хүн бүр хуримтлалыг илүүд үздэг болвол зээлийн хэмжээнд ч эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Тэгээд ч тодорхой хэмжээний хуримтлалтай байж орон сууцны зээлд хамрагдах боломжтой билээ.