Нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмэлхийг баталгаажуулна
Нийслэлийн Халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчийн холбоо хамтран зохион байгуулах бөгөөд үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн мэдээллийн баазад тулгуурлан үнэмлэхийг олгох юм.
Ахмад настнууд “2008” үнэмлэхээ аван оршин суугаа хороон дээр нь, харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд “2009” үнэмлэхээ дүүргүүдийн Халамжийн төв дээр авч очиж болох нь. 3-р сарын 21-нээс 4-р сарын 25-ныг хүртэл нэгдсэн зохион байгуулалтаар үнэмлэх баталгаажуулах ажил хийгдэх тул энэ хугацаанд шинээр үнэмлэх бичих ажлыг түр хугацаагаар зогсоох талаар эх сурвалж мэдээллээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн “2009” үнэмлэхийг баталгаажуулах
ажлын хэсгийн дүүргүүд дээр ажиллах хуваарь
№ |
Ажлын хэсгийн ажиллах
|
Ажлын байр |
|
Дүүрэг |
Сар өдөр |
||
1. |
Баянгол |
3-р сарын 21,22,23,24 |
Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |
2. |
Сонгинохайрхан |
3-р сарын 25,28,29,30,31 |
Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |
3. |
Баянзүрх |
4-р сарын 1,4,5,6,7 |
Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |
4.
|
Сүхбаатар |
4-р сарын 8,11,12 |
Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |
5.
|
Чингэлтэй |
4-р сарын 13,14,15 |
Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |
6.
|
Хан-Уул |
4-р сарын 18,19,20 |
Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |
7.
|
Налайх , Багануур, Багахангай |
4-р сарын 21 |
Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |