Гишүүдийн төсвөөс студи байгуулна
2011.03.19

Гишүүдийн төсвөөс студи байгуулна

uih_vip76_mnДэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаас үүдэн УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдийн дунд нэлээд маргаан өрнөж байсан. Иймээс УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлтгэй сурталчилдаг, хэвлэлийнхэнтэй хамтарч нээлттэй ажиллахыг зорьж байгаа. Харин үүний нэг хэлбэр нь УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба дотроо телевиз, студитэй болох явдал аж. Студитэй болох ажлыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү гардан хийж байгаа юм. Энэхүү студийн зорилго нь чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүний хэлсэн үг, санал бодлыг нь шууд бичих аж. Уг бичлэгээс хэвлэл мэдээллийн ажилчид авч ашиглах эрх нь нээлттэй байх гэнэ. Студийг байгуулахад УИХ-аас хөрөнгө гаргаагүй юм байна. Харин өнгөрсөн онд хууль сурталчлах хүрээнд гишүүн бүрийн төсөвт 10 сая төгрөгийг улсын төсөвт суулгасан хөрөнгөөс студи байгуулж байгаа аж. Гэхдээ 76 гишүүний зарим нь төсвөө зарцуулчихсан учир үлдсэн хөрөнгөөр нь студийн тоног төхөөрөмж авсан байна.

 

УЛСТӨРИЙН ТОЙМ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.