Манайх 75 мянган тонн ураны нөөцтэй
2011.03.19

Манайх 75 мянган тонн ураны нөөцтэй

Эрдэс баялаг, геологи хайгуулын салбарын гурав дахь удаагийн хурал энэ сарын 24-26-ны өдрүүдэд МҮЭСТО-д болно. Тус хурлыг ЭБЭХЯ, АМГ, МХЕГ, Монголын үйлдвэрлэлийн геологичид холбоо, Монголын геологийн холбоо, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Газарзүй, геологийн сургууль, Монгол Улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдын холбоо, ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн хамтран зохион байгуулах ажuraium.

Мөн “Ураны ордын геологи ба эрэл хайгуулын аргачлал” сэдвээр ОХУ болон манай улсын ураны судалгаанд 30 гаруй жил ажилласан, ОХУ-ын геологич А.А.Будунов илтгэл тавьж, сургалт зохион байгуулах юм байна. “Монголын үйлдвэрлэлийн геологичид” холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнээс ураны асуудлаар зарим  зүйлийг тодрууллаа.

-Манай геологичид хэзээнээс ураны судалгаа хийх болсон бэ?
-1997 оноос өөрсдөө гардан судалж ирсэн. Өмнө нь гадныхан судалдаг байлаа. Ер нь бид ураны асуудлаар гадныхантай хамтран ажилладаг. Бидэнд энэ тал дээр мэдлэг дутдаг. Тиймээс хуралд ураны асуудлаар нэлээд мэргэшсэн ОХУ-ын геологич А.А.Будуновыг урьсан. Тэрбээр Монголын бүх ураны ордод ажиллаж байсан, мэргэшсэн нэгэн.

-Одоогийн байдлаар хэчнээн ураны орд илэрүүлээд байна бэ?
-Манайд илэрсэн 10 орчим ураны орд бий. Харамсалтай нь ганц ч ордыг ашиглаж эхлээгүй. Энэ нь улстөржсөн асуудал болж хувирсан. Монголд уран олборлолтыг эхлүүлж, уран гаргая гэвэл боломжтой. Ерөнхийдөө дээрх ордууд нь бэлэн болсон. Зөвхөн хөрөнгө оруулалт болон эрх зүйн асуудал хүндрэлтэй байна.

-Манай улсын ураны нөөц хэр вэ?
-Бидний судалж, бодитой тооцсон нөөц нь 75 мянган тонн. Дорнод, Дундговь, Дорноговьд ураны ордууд төвлөрсөн байдаг.

-Одоог хүртэл ямар ч ураны ордыг ашиглаж эхлээгүй гэсэн. Яагаад тэр билээ?
-Манайд ураны нөөцийн ангиллыг тогтоогоогүй. Мөн зарим ашигт малтмалын стандарт байдаггүй. Мөн эрхзүйн орчин бүрдээгүй. Тиймээс ураны ордыг ашиглахад хүндрэлтэй байдаг. Монгол Улс 1970-90 оны хооронд геологийн салбарт нэлээд ажил хийсэн. Одооны илэрсэн ашигт малтмалын ордуудыг тэр үед нээж байсан юм.

Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.