Цагдаагийн байгууллага сэтгүүлчдэд нээлттэй хандаж эхэлжээ
2011.03.18

Цагдаагийн байгууллага сэтгүүлчдэд нээлттэй хандаж эхэлжээ

Цагдаа болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Уг ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

tsЭнэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг өвөрмөц байдлаар зохиогджээ. Тус газрын  Олон нийттэй харилцах хэлтсээс сэтгүүлчдэд зориулан мэдээллийн төв нээжээ. Хайсан мэдээллээ олохын тулд хэн нэгний үүд сахих биш тус төвөөр үйлчлүүлэн өөрт хэрэгтэй байгаа зүйлээ олох боломжийг нээж өгсөн байна. Танхимд сэтгүүлчдийн гарын авлага, хуулийн ном товхимол, гэмт хэргийн мэдээлэл зэрэг олон материал дэлгэгдэн тавьсан байв. Эдгээрийн сэтгүүлчид өдөрт тутамдаа ашиглах боломжтой ажээ. Мөн өөрсдийн хэрэгцээгээ хангахын тулд ашиглах компьютерийг байрлуулжээ. Түүнчлэн иргэд албан байгууллагад гэмт хэргийн  мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд www. police.gov, www.ubpolice.mn, www.tsonha.mn зэрэг сайтын үйл ажиллагааны талаар сэтгүүлч нарт танилцуулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.